а. Татварын хөнгөлөлт
- Чөлөөт бүсэд цахилгаан, дулаан дамжуулах шугам сүлжээ, цэвэр усан хангамж, авто, төмөр зам, телекоммуникацийн үндсэн сүлжээний салбарт хөрөнгө оруулсан аж ахуйн нэгжийн оруулсан хөрөнгийг албан татвар ногдуулах орлогоос хасаж тооцно.
- Чөлөөт бүсэд агуулахын аж ахуй, ачиж буулгах байгууламж, зочид буудал барьж байгуулахад хөрөнгө оруулсан аж ахуйн нэгжийг үйл ажиллагаагаа эхэлсэн өдрөөс орлогын албан татвараас 5 жилийн хугацаанд чөлөөлж, дараагийн 3 жилд 50 хувиар хөнгөлнө.
б. Газрын төлбөрийн хөнгөлөлт
- Чөлөөт бүсэд худалдаа, нийтийн үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгжийг үйл ажиллагаагаа эхэлсэн өдрөөс эхний 3 жилд газрын төлбөрөөс чөлөөлж, дараагийн 3 жилд 50 хувиар хөнгөлнө;
- Чөлөөт бүсийн үндсэн дэд бүтцийг бүрдүүлэх ажил эрхэлж байгаа аж ахуйн нэгжийг үйл ажиллагаагаа эхэлсэн өдрөөс эхний 5 жилд газрын төлбөрөөс чөлөөлж, дараагийн 3 жилд 30 хувиар хөнгөлнө.