“Алтанбулаг” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын ЗДТГ-ын удирдлага, төрийн захиргааны байгууллагуудын төлөөлөл болон иргэдтэй хийсэн уулзалтыг 2018 оны 5-р сарын 3-ны өдөр зохион байгууллаа. Уг уулзалтад нийт 40 гаруй хүн оролцож 2 цаг гаруй үргэлжиллээ.
Мөн Алтанбулаг сумын тулгамдаж буй асуудлууд болох сумын иргэдийг чөлөөт бүс дэх ажлын байраар хангахад ямар нөхцөл шаардлага тавигдаж байгаа эсэх ажлын байрны хангалтыг сайжруулах, ундны ус, цэвэр усны хангамжийн асуудлыг хамтарч шийдвэрлэх, тээвэр логистикийг хөгжүүлэх зэрэг асуудал дээр санал бодлоо солилцов.
Төрөөс чөлөөт бүсийг хөгжүүлэхийг бодлогоор дэмжиж дэд бүтцэд хөрөнгө оруулалтыг татаж чөлөөт бүсийг жинхэнэ утгаар нь хөгжүүлэх, чөлөөт бүсийн хөгжлийг дагаж сум орон нутаг хөгжинө гэдэгт бид бүхэн итгэл дүүрэн байна.