Энэхүү хуралдаанд: Чөлөөт бүсийн ерөнхий төлөвлөгөө нь сумтайгаа хамт хийгдсэн эсэх, Алтанбулаг сумыг 25 км бохирын шугам хоолойд холбох боломжийн талаарх асуултуудыг Сэлэнгэ аймагийн Хөрөнгө оруулалт, Нийгмийн бодлого, Соёл боловсролын албан хаагчдын санал асуулгад ЗАА-ны удирдлагууд дараах хариултыг өглөө. Эрчим хүчний өргөтгөл хийх, ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн батлуулах, дэд бүтцийн дутуу ажлуудыг хийж дуусгах /санхүүжилт тавигдвал/, дэд бүтцийн барилга байгууламжуудыг орон нутгийн эрх бүхий байгууллагуудад шилжүүлэн өгөх зэрэг тулгамдаж буй асуудлуудыг нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатайг онцлон тэмдэглэж санал бодлоо солилцлоо.