Чөлөөт бүсийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 3-т заасанчлан “Чөлөөт бүсийн нийтийн аюулгүй байдал, хэв журмыг сахиулах үүргийг цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ” гэсэн үүргийг хамтран ажиллах гэрээний дагуу биелүүлж ажиллах, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцав.
Мөн энэхүү хуулийн 25.2-т “Хилийн боомт дахь чөлөөт бүсийн харуул хамтгаалалтын үүргийг хил хамгаалах байгууллага, бусад чөлөөт бүсийн харуул хамгаалалтын үүргийг холбогдох байгууллагатай байгуулсан гэрээний үндсэн дээр тус тус гүйцэтгэнэ” гэж заасны дагуу мөн хамтран ажиллах гэрээний үндсэн дээр чөлөөт бүсийн харуул хамгаалалт, шалган нэвтрүүлэх үйл ажиллагаа, хилийн цэргийн ашиглаж буй өмч хөрөнгийн ашиглалт зэрэг ХЦ-ийн 0101-р ангитай холбогдолтой бүхий л асуудлаар харилцан ярилцаж ажил үүргээ сайжруулан хамтран ажиллах тал дээр харилцан тохиролцов.