Ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийн дагуу чөлөөт бүсэд ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн ажлын хүрээнд 8.2 га талбайд нарс-50 ширхэг, тэхийн шээг бут сөөг-20, нохойн хошууны бут сөөг-10 -ийг тус тус суулгаж тарив. Мод тарихтай холбогдон модний нүх ухах, усалгаа, модны бэхэлгээ хийх зэрэг ажлуудыг баг бүрэлдэхүүнээрээ хийж гүйцэтгэлээ.
Чөлөөт бүсийн орох гарах гарцын 8 ширхэг шлаг-баумыг будаж өнгийг сэргээсэн ба чөлөөт бүсийн орох хаалга болох “Соёмбот” том хаалгыг бүрэн бүтнээр нь будаж дуусгав.
Монгол улсын дархан хилийн 654 дүгээр баганыг хуулбарлан дурсгал болгон босгов. Энэхүү цэгээс баруун хойд чигт 500 метрийн зайд 654 дүгээр хилийн багана оршдог болно.
Чөлөөт бүсийн гадна, дотор талын талбайн хог хаягдлыг цэвэрлэж, засвар үйлчилгээний ажлуудыг хийж гүйцэтгэсэн.