2018 оны 06-р сарын 10-ны өдөр Кяхта хотын 290 жил, Кяхтинский районы 95 ойн арга хэмжээнд зориулагдсан “Кяхта-Оросын үндэсний баялаг” олон улсын эрдэм шинжилгээний хуралдааны “Монгол улс, ОХУ-ын олон улсын харилцаанд Кяхтинский районы нийгэм эдийн засгийн хөгжил” эрдэм шинжилгээний салбар хуралдаанд “Алтанбулаг” чөлөөт бүсийн ЗАА, Сэлэнгэ аймгийн Засаг дарга, ЗДТГ, амжилттай оролцож “Алтанбулаг чөлөөт бүсийн өнөөгийн байдал” сэдэвтэй илтгэл тавигдсан.
Энэхүү эрдэм шинжилгээний хуралд ОХУ-ын эрдэмтэд, Буриадын Их сургуулийн эрдэм шинжилгээний ажилтангууд, БН Буриад улсын Эдийн засгийн яамны сайд, Боловсролын яамны дэд сайд болон Монгол дахь ОХУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгч нар, мөн Монгол улсын Дорно дахины хүрээлэнгийн эрдэмтэн О.Батсайхан, Сэлэнгэ аймгийн аялал жуулчлал болон орон нутгийн судлаачид оролцлоо.