“Алтанбулаг” чөлөөт бүсийн ЗАА нь Сүхбаатар өртөө-Алтанбулаг чөлөөт бүсийн төмөр замын зураг төсвийг хийлгэх талаар УБТЗ-ын Удирдлагуудтай зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгууллаа.
Тус уулзалтуудаар УБТЗ-ын Төмөр замын зураг зүйн төвөөр урьдчилсан зураг төсөв хийлгэхээр тохиролцож, ЗАА нь зөвлөх үйлчилгээг мэргэжлийн байгууллагаас авч техникийн даалгаврыг боловсруулах шийдэлд хүрсэн.