“Алтанбулаг” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны дарга Т.Онон тэргүүтэй албаны хүмүүс болон тус чөлөөт бүсийн Хөрөнгө оруулагчдын зөвлөлийн гишүүдийн төлөөллийн бүрэлдэхүүн 2024 оны 05-р сарын 30-ны өдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцав.
Энэхүү албан айлчлал нь БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын чөлөөт бүсийн ололт амжилт, туршлагыг судлах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, Хятадын бизнес эрхлэгчидтэй холбоо тогтоож хөрөнгө оруулалтыг татах зорилготой.
Мөн гадаадын шууд хөрөнгө оруулалтын туршлагыг судлах, чөлөөт бүсийн тусгай дэглэмийн системийн тогтолцоо /гааль, татварын болон бусад зохицуулалтууд/ -той газар дээр нь танилцах, урт хугацааны хамтын ажиллагааны боломжийг эрэлхийлж, цаашид харилцааг хөгжүүлэх талаар санал бодлоо солилцлоо.