“ВОРОТА В АЗИЮ-2015” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНГИЙН XXV ЖИЛИЙН ОЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД ЯВАГДСАН БИЗНЕС ФОРУМ-Д УРИЛГААР ОРОЛЦОВ.
Хамрах хугацаа: (он/сар/өдөр): 2015/10/20- 10/22 (3 өдөр)
ОХУ-ын Иркутск хотын “ Капиталист ” сэтгүүл болон МҮХАҮТ-аас хамтран зохион байгуулсан ““Ворота в Азию-2015: Олон улсын үзэсгэлэн, бизнес форум”-ын зорилго:
- Монголын ажил хэргийн, албаны хүрээний шинэхэн мэдээ мэдээлэлтэй танилцах, ойлголттой болох
- Алтанбулаг Чөлөөт Бүсийн үйл ажиллагааны тухай ерөнхий мэдээлэл, ОХУ-ын бизнес төлөөлөлд ямар хөнгөлттэй нөхцөлөөр үйл ажиллагаагаа явуулах орчин бүрдсэний ойлголт авах
- Орос, Монголын хамтран ажилладаг үйлдвэр байгууллагуудын танилцуулга. “Ворота в Азию” үзэсгэлэнгийн тусламжтайгаар харилцан ажиллах туршлага судлах
- Туршлага болон зөвлөгөө: Монгол улсад хэрхэн бизнес эхлэх талаар ОХУ-ын бизнесмэнүүдэд мэдээлэл олгох.
ОХУ- ын 22 хотоос төр, бизнесийн төлөөлөл хүрэлцэн ирсэн