“Алтанбулаг” чөлөөт бүсэд 10 МВ-ийн цахилгаан, 15 кВа-ийн дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай бага оврын цахилгаан станцийг Японы Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр бариулах хүсэлт тавьж уулзалт зохион байгууллаа.
Станцын танилцуулгыг Сүмитоми компаний холбогдох мэргэжилтнүүд Шадар сайд болон “Алтанбулаг” чөлөөт бүсийн ЗАА-нд танилцуулж санал бодлоо солилцлоо. Шадар Сайдаас Монгол улсад баригдах уг станцын эхний ээлжинд “Алтанбулаг” чөлөөт бүсэд барьж байгуулахаар шийдсэний дагуу Сүмитоми компаний төлөөлөгч нар орон нутагт очиж судалгаа хийхээр боллоо.
Цахилгаан станцын түлш нь шатаж үхэжсэн мод 30%, илчлэг багатай нүүрс (200калл) 70% бүхий хог хаягдал байх юм. Тус цахилгаан станц нь зардал багатай, байгальд ээлтэй эко системд суурилсан. Энэхүү бага оврын цахилгаан станц баригдснаар “Алтанбулаг” чөлөөт бүсийн цахилгааны хомсдолыг бууруулах, эрчим хүч дулаан үйлдвэрлэх мөн ажлын байрыг нэмэгдүүлэх бүрэн боломжтой юм.