2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 11 дүгээр сарын 13–ны өдрүүдэд Алтанбулаг чөлөөт бүсийн захирагчийн ажлын албаны төлөөлөгчид Турк улсын чөлөөт бүсүүдийн талаар туршлага судлах, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор Турк улсад 3 хоногын айлчлал хийв.
Уг айлчлалын хүрээнд Турк улсын “Тракаяа” чөлөөт бүс, Европын чөлөөт бүсүүдийг үзэж танилцаж туршлага судалсан бөгөөд айлчлалын үр дүнд “Алтанбулаг” чөлөөт бүс нь эдгээр чөлөөт бүсүүдтэй цаашид хамтран ажиллахаар тохиролцлоо.
Турк улсын элчинд сайдын яам болон Турк улсын эдийн засгийн яам зохион байгуулсан энэхүү айлчлал нь Монгол-Туркын чөлөөт бүсүүдийн хоорондын хамтын ажиллагааны түвшинг шинэ шатанд гаргахад чухал ач холбогдолтой юм.