“Алтанбулаг” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба, Сэлэнгэ аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэстэй хамтран 2025 оны 4 дүгээр сарын 1-3-ны өдрүүдэд тохирлын үнэлгээ, хэмжил зүйн хяналт шалгалтыг зохион байгуулав.Хяналт шалгалтыг Сэлэнгэ аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын баталсан удирдамжийн дагуу явуулж, Алтанбулаг чөлөөт бүсэд байнгын үйл ажиллагаатай хүнсний дэлгүүрийг хамрууллаа.Шалгалтын хүрээнд жижиглэн худалдааны MNS 5021-1:2024 стандартыг хангаж буй эсэхийг батлагдсан үнэлгээний хуудсаар дүгнэж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах зөвлөмж өгч,мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.
