“Монгол-Хятад” хоёр улсын хамтарсан анхдугаар
удаагийн экспо, БНХАУ-ын ӨМӨЗО-ны
Хөх хотын чуулга уулзалт
2015/10/23-10/27 (5 өдөр)
Үйл ажиллагааны хамрах хүрээ:
Монгол, Хятад хоёр талын яам, байгууллагуудын дарга, Монгол, Хятад хоёр талын бүх муж аймаг, хот, ӨМӨСО-ны холбогдох танхим газрын дарга нар, Монгол, Хятад хоёр талын бизнесийн төлөөлөл, Гонгконг, Макао, Тайваний бизнесийн төлөөлөл оролцлоо.
Монголын талаас уг арга хэмжээнд өндөр ач холбогдол өгч, Аж Үйлдвэрийн яам, Хөрөнгө Оруулалтын Газар, МҮХАҮТ зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулсан.
- “Монгол-Хятад”-ын Жижиг дунд бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааны уулзалтанд оролцож, “Алтанбулаг” Чөлөөт бүсийн талаар танилцуулга хийн, хамтран ажиллах талаар санал сэтгэгдлийг сонсов.
- “Алтанбулаг” Чөлөөт бүсэд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн талаар танилцууллаа.
- БНХАУ-ын Чөлөөт бүсүүдийг судлаж, хамтран ажиллахаар ярилцлаа.
- Монгол-Хятадын хил дамнасан хамтын ажиллагааны бүсийн дугуй ширээний уулзалтанд оролцож, “Алтанбулаг” Чөлөөт бүсийн захирагч илтгэл тавьлаа.