МҮХАҮТ, ГХЯ болон БНХАУ-ын Бээжин хотод суугаа Дорнын Бүгд Найрамдах Уругвай улсын ЭСЯ-наас хамтран зохион байгуулсан “Уругвай-Монголын бизнес уулзалт” 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотноо боллоо. Уг уулзалтад “Уругвай, Монгол улс хоорондын бизнесийн боломжууд” сэдэвт илтгэлүүд тавигдсан. Үүнд: “Уругвай улсын гадаад худалдааны салбар болон бүтээгдэхүүний талаархи танилцуулга” илтгэлийг ГХЯ-Олон улсын эдийн засгийн газрын дарга Анибал Кабрал, мөн “Уругвай -XXI” Экспорт, хөрөнгө оруулалтыг дэмжих агентлагийн дарга Антонио Карамбула нар танилцуулга илтгэлүүдийг тавьж асуулт хариулт өрнөж санал бодлоо солилцлоо.
Уругвай улс нь бүс нутгийн тогтвортой хөгжлөөрөө дэлхийд тэргүүлдэг бөгөөд макро эдийн засгийн өсөлт өндөр, мэдээлэл технологиор Латин Америкдаа тэргүүлэгч. Түүнчлэн “Чөлөөт бүсийн тухай” хуультай 12 чөлөөт бүс ажилладаг юм байна. “Алтанбулаг” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба нь тэдгээр чөлөөт бүсүүдтэй холбоо тогтоож хамтран ажиллах хүсэлтээ Уругвайн өргөмжит консул Т.Ганболдоор дамжуулан илэрхийллээ.