Монгол Улсын Шадар сайдын нэрэмжит спортын тэмцээн жил бүр харъяа байгууллагуудын дунд уламжлал болон зохион байгуулагддаг билээ. Энэ намрын хувьд Стандартчилал, хэмжил зүйн газрын 95 жилийн ой тохиож, тус тэмцээнийг 09 сарын 13-ны өдрөөс 16-ны өдрүүдэд ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир-техник спортын хороонд болж өнгөрлөө. Тэмцээнд Шадар сайдын ажлын алба, СХЗГ, ОБЕГ, МХЕГ, “Алтанбулаг”, “Замын-Үүд”, “Цагааннуур” чөлөөт бүс, ШӨХТГ-ын нийт 200 орчим баг тамирчид ширээний теннис, гар бөмбөг, сагсан бөмбөг, билльярд, дартс, шатар зэрэг төрлүүдээр оролцож, хурд хүчээ сорилоо.
Чөлөөт бүсийн эрэгтэй сагсан бөмбөгийн баг хүрэл медаль, эмэгтэй баг мөнгөн медаль, шатрын төрөлд эрхтэй мөнгөн медаль хүртэж, амжилттай оролцлоо.