УИХ-ын дарга Г.Занданшатараар ахлуулсан УИХ-ын гишүүд Сэлэнгэ аймагт ажиллах үеэр “Алтанбулаг” чөлөөт бүсийн үйл ажиллагаатай 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр танилцлаа.
“Алтанбулаг” чөлөөт бүсийн хөгжлийг дэмжих, цаашид үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх нөхцлийн эрх зүйн орчинг бүрдүүлэх чухал байгааг онцлон тэмдэглэлээ.