өлөөт бүсийн тухай хуулийн 8.7, Алтанбулаг” чөлөөт бүсийн Захирагчийн 2021 оны А/38 тоот захирамжийг тус тус үндэслэн :
“Алтанбулаг” чөлөөт бүсийн 1, 6, 8, 9-р хэсгийн 4 байршлын 9 нэгж талбарт газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдааг 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаж, дуудлага худалдааг “Алтанбулаг” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын албаны 1109 тоот өрөөнд 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 14:00 цагт нээлттэй явуулав.
Тухайн дуудлага худалдаанд 9 нэгж талбарт оролцохоор нийт 87 санал ирүүлснээс дор дурьдагдсан ААН, хувь хүмүүс ялагч болов. Үүнд :
- Чөлөөт бүсийн 1-р хэсэгт Монхор орд констракшн ХХК, Дунд шанд дент ХХК, иргэн П.Мөнхбаяр, Мүгэн фүүдс ХХК, Дундын хаалга ХХК
- Чөлөөт бүсийн 6-р хэсэгт Юнайтед шиппинг ХХК, иргэн Б.Өлзийбаяр,
- Чөлөөт бүсийн 8-р хэсэгт Юнайтед шиппинг ХХК
- Чөлөөт бүсийн 9-р хэсэгт Б.Өлзийбаяр нар тус тус үнийн саналыг өсгөн хэлж ялагч болов.
Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журмын 11.2-т заасны дагуу 2021 оны 09 дугаар сарын 03-ны өдөр “Алтанбулаг” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба дуудлага худалдааны ялагчаар тодорсон ААН, хувь хүмүүстэй “Газрын эрхийн дуудлага худалдааны ялагчтай гэрээ” байгууллаа.