Алтанбулаг чөлөөт бүсийн Захирагч О.Анхбаяр болон Ажлын албаны дарга Т.Онон Дэд бүтцийн хөгжил, газрын харилцааны хэлтсийн дарга Ж.Нарангэрэл болон албаны төлөөлөгчид Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржтой албан уулзалт зохион байгуулж, чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, дэд бүтцийн хөгжлийг хурдасгах чиглэлээр санал солилцов.Уулзалтын үеэр:Цахилгаан хангамжийг сайжруулах,Цэвэр усны найдвартай эх үүсвэр, хангамж,Ариутгах татуурга, бохир усны системийн шийдэл,Ариутгах байгууламжийн хүчин чадал, шинэчлэл,Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих орчин зэрэг чухал асуудлуудыг хэлэлцэж, цаашид хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцлоо.Энэхүү уулзалт нь Алтанбулаг чөлөөт бүсийн дэд бүтцийг иж бүрнээр шийдвэрлэх, бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд чухал алхам боллоо.Хөгжсөн, тогтвортой Алтанбулаг чөлөөт бүсийн төлөө хамтын ажиллагаагаа улам бэхжүүлнэ.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
Гадаад харилцаа, хамтын ажиллагаа, мэдээллийн технологийн хэлтэс
Хэвлэл мэдээлэл,олон нийттэй харилцах мэргэжилтэн М.Ариунзаяа
Хаяг, утасны дугаар:
“Алтанбулаг" чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба / Засгийн газрын 11-р байр 11 давхар, ЧД, Улаанбаатар/ +97651261430








