“АЛТАНБУЛАГ” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБАНЫ
ХЯТАД УЛСЫН ШАНХАЙ ХОТОД ХИЙСЭН АЙЛЧЛАЛ
2015/10/26-10/28
“Алтанбулаг” чөлөөт бүсийн захирагчийн ажлын алба нь БНХАУ-ын Ханди банктай санамж бичгийн төсөл дээр хамтран ажиллан шийдэлд хүрсэн юм. Уг хэлэлцээрийн үр дүнд Ханди урлаг соёлын банк нь “Алтанбулаг” Чөлөөт бүсэд морин тойруулга, санхүүгийн төв, эко тосгон, бараа солилцооны төв гэх зэрэг бүтээн байгуулалтыг барьж байгуулахаар болж 2016 онд багтааж эхний бүтээн байгуулалтаа хийхээр төлөвлөжээ.
Шанхай хотод талууд санамж бичигт гарын үсэг зурав.
Уулзалтын үр дүн:
Монгол-Хятадын хоорондын хамтын ажиллагаанд түлхэц өгч мөн Хятад улсын Ханди урлаг соёлын банкны хөрөнгө оруулалтыг татаж хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан.