БҮСҮҮДИЙН ХӨГЖЛИЙН ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН
/ШИНЭ СТАНДАРТ/
Бүсүүдийн хөгжлийн үндэсний чуулган 2024.10.26-нд болж, тус чуулганд УИХ, Засгийн газрын гишүүд, төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, орон нутгийн захиргааны байгууллага, эрдэмтэн судлаачид, төрийн бус байгууллага, иргэдийн төлөөллүүд оролцсон.
Энэхүү чуулганы Төвийн бүсийн салбар хуралдаан, бүсүүдийн үзэсгэлэн танилцуулганд “Алтанбулаг” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны төлөөлөл амжилттай оролцож, чөлөөт бүсийнхээ бүтээн байгуулалт, хөгжлийн талаар товч илтгэл, танилцуулгыг тавьж олон нийтэд мэдээлэл өглөө.
Бүсүүдийн хөгжлийн үндэсний чуулганы зорилго нь бүсийн удирдлага зохион байгуулалтын оновчтой тогтолцооны талаар санал солилцох, мөн бүсийн хөгжлийг дэмжих оролцогч талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд байв.
“АЛТАНБУЛАГ” ЧӨЛӨӨТ БҮС
ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА