"Алтанбулаг" чөлөөт бүсийн Захирагч Ж.Амаржаргал 2019 оны 01-р сарын 24, 25-ны өдрүүдэд ОХУ-ын Эрхүү мужийн “Бизнесконтакт” компаний ерөнхий захирал, “Алтанбулаг” чөлөөт бүсийн хөрөнгө оруулагч А.А.Сидоровтой ажил хэргийн уулзалт хийлээ.
Уулзалтаар ОХУ-ын бизнес эрхлэгчид "Алтанбулаг" чөлөөт бүс дээр Оросын хүнсний бүтээгдэхүүнийг худалдан борлуулах сонирхолтой байгааг онцлон тэмдэглээд, бараа бүтээгдэхүүн нь чөлөөтэй нэвтрэх-гарахад хууль эрх зүйн орчинг сайжруулж зохицуулах, түүнчлэн хөрөнгө оруулалтыг татахад Монгол улс, ОХУ-ын талаас тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлүүлэх тал дээр дорвитой үр дүнтэй ажиллах, мөн чөлөөт бүсийг сурталчлан таниулах арга хэмжээг хамтран зохион байгуулах зэрэг асуудлаар санал солилцов.