Монгол улсын Шадар сайд Ө.Энхтүвшин тэргүүтэй төлөөлөгчид мөн аймаг, сумын Засаг дарга, орон нутаг дахь Төрийн захиргааны байгууллагуудын удирдлага, тэдгээрийн төлөөлөлүүд “Алтанбулаг” чөлөөт бүсийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа.
Тус чөлөөт бүсэд ажиллаж буй Хилийн мэргэжлийн байгууллагууд, түүнчлэн чөлөөт бүсэд үйл ажиллагаагаа явуулж буй хөрөнгө оруулагч аж ахуйн нэгжийн бүтээн байгуулалт, хийгдэж буй ажил, тэдгээрт тулгарч буй хүндрэлтэй асуудлуудын талаар санал бодлоо солилцож, цаашид чөлөөт бүсийг эрчимжүүлэхэд нэн тэргүүнд цахилгааны өргөтгөлийн болон хууль эрх зүйн зохицуулалтын асуудлуудыг нэг мөр болгон шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.