АЛТАНБУЛАГ БООМТЫГ ХӨГЖҮҮЛЭХ
ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ
АЖЛЫН УУЛЗАЛТ
Барилга хот байгуулалтын яамны захиалгаар энэхүү арга хэмжээг "Нью Урбанизм" ХХК болон "Алтанбулаг" чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын алба хамтран зохион байгуулж байгаа бөгөөд уг бүсийн хөрөнгө оруулагчдыг энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна. Энэхүү арга хэмжээнд "Алтанбулаг" чөлөөт бүсэд логистик төвийг хөгжүүлэх төлөвлөгөөг боловсруулах тул манай урилгыг хүлээн авна уу.
Эрхэм хүндэт.................................... таныг,
Барилга хот байгуулалтын яамны захиалгаар тус байгууллагад боловсруулагдаж буй “Алтанбулаг боомтыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө боловсруулах” ажлын хүрээнд Алтанбулаг чөлөөт бүсийн логистик төвийг хөгжүүлэх төлөвлөгөөг боловсруулж байна.
Энэхүү төлөвлөгөөг боловсруулахад уг бүсийн хөрөнгө оруулагчдын дунд зохион байгуулж буй ажлын уулзалтад хүрэлцэн ирэхийг урьж байна.
Уулзалт хэлэлцүүлэг нь 2019 оны 03 дугаар сарын 22–ны өдөр 09:00 – 13:30 цагийн хооронд, “Эрдмийн их сургууль”-ийн 5 давхрын Хурлын зааланд болно.
Жич: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Сүхбаатарын талбай 20/6, ЭРДМИЙН ИХ СУРГУУЛЬ /Хүмүүнлэгийн Ухааны их сургуулийн 2-р байртай залгаа 15 давхар барилгын хойд талын хаалгаар орно/
Хүндэтгэсэн,
ЗАХИРАЛ З. ТУЯА
Ажлын уулзалтын хөтөлбөр:
Хугацаа |
Арга хэмжээ |
Илтгэгч |
9:00-9:05 |
Нээлт |
Алтанбулаг чөлөөт бүсийн захирагч |
9:05-9:10 |
Оролцогчдыг танилцуулах |
|
9:10-9:30 |
Алтанбулаг боомтын ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын хүрээнд хийгдэж буй уулзалтын зорилго, хүлээгдэж буй үр дүн |
Нью-Урбанизм ХХК захирал З. Туяа |
9:30-10:10 |
Хэлэлцүүлэг 1: Алтанбулаг чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулахад тээврийн талаас учирч буй хүндрэл |
Багаар хуваагдаж хэлэлцэх |
“Удирдлага зохион байгуулалт” баг |
||
“Дэд бүтэц” баг |
||
“Төрийн үйлчилгээ” баг |
||
10:10-10:40 |
Багийн танилцуулга: Баг бүрд 10мин |
Багийн гишүүд |
10:40-11:00 |
Цайны завсарлага |
|
11:00-11:30 |
Хэлэлцүүлэг 2: Алтанбулаг чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулахад тээврийн талаас учирч буй хүндрэлийг шийдвэрлэх санал |
Багаар хуваагдаж хэлэлцэх |
“Удирдлага зохион байгуулалт” баг |
||
“Дэд бүтэц” баг |
||
“Төрийн үйлчилгээ” баг |
||
11:30-12:00 |
Багийн танилцуулга: Баг бүрд 10мин |
Багийн гишүүд |
12:00-13.00 |
Санал хэлэлцүүлэг |
Оролцогчид |
13:00-13:05 |
Хаалт |
Алтанбулаг чөлөөт бүсийн захирагч |