Барилга хот байгуулалтын Дэд сайд Б. Мөнхбаатараар ахлуулсан ажлын хэсэгт Газар зохион байгуулалт, зураг зүй, геодезийн газрын дарга н.Одбаяр, "Нью Урбанизм" ХХК-ийн захирал н.Туяа, Барилгын хөгжлийн төвийн архитекторууд болон бусад мэргэжлийн төлөөлөл Алтанбулаг боомтыг хөгжүүлэх төлөвлөлтийн хүрээнд “Алтанбулаг” чөлөөт бүсийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа. "Алтанбулаг" чөлөөт бүсийн логистикийн төвийг хөгжүүлэх төлөвлөгөөний талаар санал солилцох уулзалт болсон.