БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын худалдааны газар, Гадаад харилцааны газар, ӨМӨЗО-ны бизнесийн ерөнхий холбоо, Эрээн хотын бизнесийн холбооны удирдлагуудтай ажил хэргийн уулзалт хийлээ.
Энэхүү ажил хэргийн уулзалтаар Эрээн хотын хилийн боомт, чөлөөт бүсийн бүтээн байгуулалтын ажлын явц, хилийн иргэдийн худалдааны бүсийн үйл ажиллагаатай дэлгэрэнгүй танилцаж цаашдын хамтын ажиллагаа болон чөлөөт бүсийн асуудлаар санал бодлоо солилцлоо.