Монгол улсын Сангийн Сайд Б.Жавхлан болон бусад албаны хүмүүс 2023.6.21-ний өдөр “Алтанбулаг” чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцлаа.
Энэ үеэр тус чөлөөт бүсэд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлууд, мөн шаардлагатай хөрөнгө оруулалтуудын талаар мэдээлэл, танилцуулга хийв.
“Алтанбулаг” чөлөөт бүсэд худалдаа үйлчилгээний чиглэлээр байнгын үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдээр орж санал бодлоо солилцлоо.