“Алтанбулаг” сум байгуулагдсаны түүхт 290 жилийн ойн баярын жагсаалд “Алтанбулаг” чөлөөт бүсийн хамт олон, мөн бүсийн хөрөнгө оруулагчдын төлөөлөл хамтран оролцлоо.
Энэхүү түүхт 290 жилийн ойн баярт зориулан “Алтанбулаг” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба монгол гэрээ барьж чөлөөт бүсээ сурталчлан таниулах ажлыг хийлээ. Үүнд Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил тэргүүтэй орон нутгийн удирдлагууд, Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын хамт олон, сум, орон нутгийн иргэдийг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Сэлэнгэ аймаг, ОХУ-ын Буриад Улсын хилийн сумдын найрсаг хамтын ажиллагааг бэхжүүлэгч уламжлалт "Эв мод"-ны наадам Алтанбулаг суманд амжилттай болж өндөрлөлөө.