"Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Цахим Монгол үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Алтанбулаг” чөлөөт бүсийн үйл ажиллагааг цахимжуулах цогц шийдлийн талаар шат дараалсан арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Энэ хүрээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны удирдлагуудтай 2025 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр уулзан тус чөлөөт бүсийн цахимжуулалтын ажлын нэн тэргүүнд шийдэх асуудлуудыг хэлэлцэж, судалгаа шинжилгээ хийж цаашдын ажлаа төлөвлөж явуулахаар шийдвэрлэлээ.