Худалдаа, эдийн засаг, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Монгол Улсын МҮХАҮТанхим, хувийн хэвшлийн төлөөлөл болон БНХАУ-ын Хар мөрөн мужийн төр засаг, бизнесийн төлөөллүүдийн хооронд танилцуулга уулзалт өнөөдөр зохион байгуулагдлаа.Уулзалтын үеэр хоёр талын төлөөлөгчид эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллах боломж, тэргүүлэх чиглэлүүдийн талаар харилцан мэдээлэл солилцов. Монголын талаас хөрөнгө оруулалтын орчин, бизнесийн нөхцөл байдал, хамтран ажиллах боломжуудын талаар танилцуулга хийгдсэн.Түүнчлэн уулзалтад “Алтанбулаг” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны төлөөлөл оролцож, тус чөлөөт бүсийн онцлог, давуу талыг сурталчилан таниуллаа.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
Гадаад харилцаа, хамтын ажиллагаа, мэдээллийн технологийн хэлтэс
Хэвлэл мэдээлэл,олон нийттэй харилцах мэргэжилтэн М.Ариунзаяа
Хаяг, утасны дугаар:
“Алтанбулаг" чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба / Засгийн газрын 11-р байр 11 давхар, ЧД, Улаанбаатар/ +97651261430








