Тус хэлэлцүүлэгт Эдийн засаг хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн Ерөнхий газар, Татварын ерөнхий газар, “Алтанбулаг”, “Замын-Үүд”, “Цагааннуур” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын албаны төлөөлөл болон хөрөнгө оруулагч аж ахуйн нэгжүүд оролцлоо.
УИХ-аас 2021.12.17-ны өдөр “Чөлөөт бүсийн тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхлэх иргэн, хуулийн этгээдийг бүртгэх, зорчигч, бараа, тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх, чөлөөт бүсээс барааг гаалийн нутаг дэвсгэрт оруулах болон газрын харилцааны зохицуулалт зэргийг хамруулсан нийтлэг журмын хууль тогтоомжийн хүрээнд батлан мөрдүүлэх хэрэгцээ шаардлага бий болсон.
Иймээс “Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль” батлагдсантай холбогдуулан дээр дурдсан хэрэгцээ шаардлага болон Хууль тогтоомжийн тухай хуулийн нийтлэг шаардлагын дагуу “Чөлөөт бүсэд мөрдөх журам”-ын төслийг боловсруулан холбогдох мэргэжлийн байгууллага, хөрөнгө оруулагч ААН-үүд, иргэдээс санал авсан бөгөөд дээрх саналуудын хүрээнд журмын төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

“АЛТАНБУЛАГ” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА