МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр | Улаанбаатар хот |
Дугаар 497
ЧӨЛӨӨТ БҮСҮҮДИЙН ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Чөлөөт бүсийн тухай хуулийн 25.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Алтанбулаг”, “Цагааннуур”, “Замын-Үүд” чөлөөт бүсүүдийн харуул хамгаалалтын үүргийг 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хил хамгаалах байгууллагаар гүйцэтгүүлэх ажлыг хариуцан зохион байгуулахыг Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ш.Лхачинжавт даалгасугай.
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын 2014 оны 100 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Цагдаагийн байгууллагын хамгаалалтад авах онц чухал объектын жагсаалт”-ын “2.Цагдаагийн гэрээт хамгаалалтад байх объект” гэсэн хэсгийн “2. “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүс, “Цагааннуур” худалдааны чөлөөт бүс.” гэснийг хассугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Хууль зүйн сайд Д.ДОРЛИГЖАВ