“Алтанбулаг” чөлөөт бүсэд байнгын үйл ажиллагаа явуулж байгаа 25 ААН-үүдийн захирлуудтай 2022 оны 02-16-ны өдөр тус чөлөөт бүсийн Захирагч Г.Ганзориг уулзалт хийж “Алтанбулаг” чөлөөт бүсийн өнөөгийн байдлын талаарх мэдээллийн тоймыг танилцууллаа.
Нэн тэргүүнд тулгамдаж буй бүсийн цахилгаан эрчим хүчний асуудал, ДСЦТС ХК-наас нэмэлт эрчим хүч авах, сэргээгдэх эрчим хүч болон импортын цахилгаан хангамжийн талаар судлах, мөн давагдашгүй хүчин зүйлсээс үүдэн гарах /эрчим хүчний гэнэтийн доголдол/ эрсдлээс сэргийлж, ААН-үүдийг сайн дурын даатгалд хамрагдах талаар тус тус хэлэлцсэн.
Хөрөнгө оруулагч ААН-үүдийг гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтийг биелүүлэхийг онцолж, хагас бүтэн жилээр дүгнэн хугацаат үүрэг даалгавар өгч хяналт тавьж ажиллахаа ЗАА илэрхийллээ.
Чөлөөт бүсийн зорчигч, үйлчлүүлэгчдийн тав тухыг хангах үүднээс дэлгүүрүүдийн гаднах орчны тохижилтыг нэг стандартад оруулах, нэн тэргүүнд ариун цэврийн байгууламжтай болох, цагийн хуваарийг баримтлан ажиллах тал дээр санал бодлоо солилцож, нэгдсэн нэг төлөвлөлтийн дагуу явах нь зүйтэй гэдэг шийдэл дээр санал нэгдлээ.
Хөрөнгө оруулагч ААН-үүдийн зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд Алтанбулаг сумын ахмад настай болон өрх толгойлсон эмэгтэйчүүдэд тусламж дэмжлэг үзүүлснийг сайшаан “Алтанбулаг” чөлөөт бүсийн нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.