Онцгой байдлын албаны үе үеийн удирдлага, ахмадууд, офицер, ахлагч, ажилтан, албан хаагч та бүхэндээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлж, Онцгой байдлын байгууллагын 21 жилийн ойн баярын мэнд хүргэе.
Өнгөрсөн он жилүүд бол Онцгой байдлын байгууллагын алба хаагчид та бүхэн олон сорилт бэрхшээлийг даван туулж, дэвшүүлсэн зорилтоо бүрэн хэрэгжүүлэн, эх орон, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлсэн он жилүүд байлаа.
Та бүхний үйл хэрэг, хүчин чармайлтын дүнд гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, хор уршгийг арилгах чиглэлээр Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагааны чадавх жил ирэх тусам бэхжиж, ард иргэдийнхээ амь насыг авран хамгаалж, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг нь бүрдүүлэх, улс орны тогтвортой хөгжлийг хангахад онцгой хувь нэмэр оруулсаар байна.
Өргөсөн тангараг, зүтгэсэн албандаа үнэнч байж, төр засаг, түмэн олныхоо итгэл, хүндэтгэлийг хүлээсэн Онцгой байдлын байгууллагын үйл хэрэг үеийн үед мандан бадарч байх болтугай.
УИХ-ЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД САЙНБУЯНГИЙН АМАРСАЙХАН
