Гаалийн теле хяналтын систем, шилэн кабелийн талаар
ажлын уулзалт хийлээ
“Алтанбулаг” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албанаас гаргасан хүсэлтийн дагуу Mobicom компани шилэн кабель татах, Genetic системд холбох төсөл, тооцоо судалгааг гаргаж 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр тус чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны болон хөрөнгө оруулагчдийн төлөөлөл, Mobicom компани, ГЕГ, “Арш технологи” ХХК-ийн холбогдох албаны хүмүүсийн хамтарсан ажлын уулзалт зохион байгуулагдлаа.
Тус уулзалтаар Mobicom компани нийгмийн хариуцлагын хүрээнд манай бүсэд 25 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 2,8 км шилэн кабелийн шугамын ажил, тоног төхөөрөмжийг өөрийн хөрөнгөөр хийж өгөх, Genetic систем /VPN холболт/, үйлчилгээний төлбөрийн талаар танилцууллаа.
Уулзалтанд ГЕГ болон “Арш технологи” ХХК-ийн инженерүүд холбогдох мэдээллүүдийг өгч, хөрөнгө оруулагчдийн хүсэлтээр “Арш технологи” ХХК-иас чөлөөт бүсийн дэлгүүрүүдэд ажиллаж байгаа камерийн байрлал, камерт тавигдах шаардлагад нийцэх эсэх талаар газар дээр нь ажиллахаар тохирлоо.
“АЛТАНБУЛАГ” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН
АЖЛЫН АЛБА