Алтанбулаг чөлөөт бүсийн ажилчид, хамт олон, хөрөнгө оруулагч бизнес эрхлэгчидтэйгээ хамтран “Цэвэр орчин – Эрүүл амьдрал” уриан дор Чөлөөт бүсийн доторх бүх нийтийн их цэвэрлэгээг амжилттай зохион байгуулж байна. Бид хамтдаа: Орчноо цэвэр цэмцгэр болгож, Ажиллах, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлж, Хариуцлагатай, соёлтой орчныг бий болгохыг зорьж байна.Энэхүү санаачилгыг идэвхтэй дэмжин оролцсон нийт бизнес эрхлэгчид, хамт олондоо гүн талархал илэрхийлье.Цэвэр орчин бол зөвхөн өнөөдрийн ажил биш — бидний ирээдүйн үнэт хөрөнгө юм.
Бидний орчин – Бидний нэр хүнд
Цэвэр Алтанбулаг – Хөгжлийн жишиг
Цэвэр цэмцгэр, эрүүл аюулгүй орчныг ХАМТДАА БҮТЭЭЕ!

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
Гадаад харилцаа, хамтын ажиллагаа, мэдээллийн технологийн хэлтэс
Хэвлэл мэдээлэл,олон нийттэй харилцах мэргэжилтэн М.Ариунзаяа
Хаяг, утасны дугаар:
“Алтанбулаг" чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба / Засгийн газрын 11-р байр 11 давхар, ЧД, Улаанбаатар/ +97651261430








