Монгол улс болон БНХАУ-ын чөлөөт бүсүүдийн худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг дэмжиж, бэхжүүлж, найрсаг харилцааг өргөжүүлэх чиглэлээр харилцан хамтран ажиллах үүднээс БНХАУ-ЫН ӨМӨЗО-ны Манжуур хотод 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр “Алтанбулаг” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны дарга Х.Балжмаа Хятад, Оросын харилцан худалдааны татваргүй бүсийн дарга Вэй Яньжун, Ерөнхий менежер Гао Жонгмин нар Манжуур хотын Хятад-Оросын хилийн худалдааны бүс, Манжуур хотын Гаалийн баталгаат бүстэй “Алтанбулаг” чөлөөт бүс хамтран ажиллах хамтын ажиллагааны 3 талт санамж бичгийг байгуулав.