“Алтанбулаг” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын Алба болон Хөрөнгө оруулагчдын төлөөлөл 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ОХУ-ын Өвөр Байгалийн хязгаарын /Забайкальский край/ Эдийн Засгийн Хөгжлийн Яамны сайд Бадмажапова Жаргалма Эрдынеева, Хөдөө Аж Ахуйн Яамны 1 дүгээр орлогч сайд Тюкавкин Александр Александрович нараар ахлуулсан тус хязгаарын аж ахуйн нэгжүүдийн төлөөллүүдтэй хамтарсан ажлын уулзалтыг амжилттай зохион байгууллаа.
Уг уулзалтаар зочид төлөөлөгчид “Алтанбулаг” чөлөөт бүсийн үйл ажиллагааны өнөөгийн байдалтай танилцаж, Талуудын хамтын ажиллагааны хэтийн төлвийн талаар ярилцсан байна.