“Алтанбулаг” чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд бүртгүүлэх, бүртгэлийн гэрчилгээ авах цахим үйлчилгээ нь 2022.10.31-ний өдрөөс эхлэн нээгдлээ.
E-Mongolia системээр тус үйлчилгээг үзүүлснээр цаасан хэлбэрээс цахим хэлбэрт шилжиж, хөрөнгө оруулагч ААН, иргэд үйл ажиллагаагаа явуулахад төрийн үйлчилгээг илүү хялбар, ил тод, хүртээмжтэй боллоо.