МОНГОЛ УЛСЫН “АЛТАНБУЛАГ” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАА-ЫН ТӨЛӨӨЛЛҮҮД
БНТУВА УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХУРАЛД ОРОЛЦЛОО
КЫЗЫЛ ХОТ, БНТУВА УЛС
БНТува Улсын засгийн газраас зохион байгуулсан “БНТува Улсын хөрөнгө оруулалтын чуулга уулзалт”-ын “Енисей Сибирийн бүс нутгийн эдийн засгийн хөгжил дахь БНТува Улсын үүрэг оролцоо” салбар хуралдаанд Монгол Улсын “Алтанбулаг” чөлөөт бүсийн Захирагчийн албаны төлөөлөл оролцлоо.
Тус хөрөнгө оруулалтын чуулга уулзалт дээр БНТува Улсын Засгийн газар 2025 онд хэрэгжүүлэх тээвэр-логистикийн терминал, эдийн засгийн тусгай бүс, уул уурхайн, барилга, аялал жуулчлалын салбарын хөрөнгө оруулалтын төслүүдийг танилцуулж, Сибирийн тойргийн БНХакаси Улс, Красноярск хязгаар, БНБуриад Улсын хөрөнгө оруулагч бизнес эрхлэгч нар болох 100 гаруй хүн оролцлоо.
Монгол улсын “Алтанбулаг” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын Албаны төлөөлөл нь ОХУ-ын хөрөнгө оруулагчдад зориулсан танилцуулга, илтгэлийг тавьсан.
Уг чуулганы B2B уулзалтаар тус улсын хөрөнгө оруулагч нарт “Алтанбулаг” чөлөөт бүсийн давуу тал, боломжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэлээ.