БНХАУ-ын Шинжаан Уйгарын Өөртөө Засах Орны Намын хорооны Нарийн бичгийн дарга Чэнь Шяожян болон Ардын засгийн газрын удирдлагуудтай албан ёсны уулзалт хийлээ. Уулзалтад Гадаад харилцааны яамны төлөөлөл, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай аймгийн удирдлагууд оролцож, Алтайн орчмын дэд бүс нутгийн хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо.Бүсчилсэн хөгжил хариуцсан Шадар сайдын хувьд Монгол Улс зөвхөн улс дотроо хөгжих бус Еврази, БНХАУ, ОХУ-тай эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх чиглэлд ажиллаж байна. Хил залгаа улс орнуудтай хийх эдийн засгийн хамтын ажиллагааг төмөр замгүйгээр төсөөлөх аргагүй. Тиймээс ОХУ - Арцсуурь боомт - Булган боомт, Шинжаан Уйгар талаас Такешикен боомттой нийлэх босоо төмөр замын ажлыг судалж байна. Энэ төмөр зам ашиглалтад орсноор гурван улсын олон жил яригдсан эдийн засгийн хамтын ажиллагаа шинэ түвшинд хэрэгжиж, идэвхжих чухал ач холбогдолтой.


Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
Гадаад харилцаа, хамтын ажиллагаа, мэдээллийн технологийн хэлтэс
Хэвлэл мэдээлэл,олон нийттэй харилцах мэргэжилтэн М.Ариунзаяа
Хаяг, утасны дугаар:
“Алтанбулаг" чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба / Засгийн газрын 11-р байр 11 давхар, ЧД, Улаанбаатар/ +97651261430








