Монгол Улсын Засгийн газар 100 хоногийн хүрээнд:ӨРСӨЛДӨХ ЧАДВАРТАЙ ЭДИЙН ЗАСГИЙН ТУСГАЙ БҮСҮҮДИЙГ БИЙ БОЛГОНО
Чөлөөт бүсийн эрх зүйн орчныг шинэчилж, Эдийн засгийн тусгай бүсийн тогтолцоонд шилжүүлэхээр ажиллаж байна.
Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, худалдаа, тээвэр логистик, технологийн хөгжлийг дэмжсэн, өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг, өрсөлдөх чадвартай бүсүүдийг бий болгоно.
Замын-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүс аж үйлдвэр, худалдаа, үйлчилгээний төв,
Хөшигийн хөндийн бүс олон улсын банк санхүү, инноваци, тээвэр логистикийн төв,
Хархорум хотод байгуулагдах эдийн засгийн тусгай бүс ноос, ноолуурт түшиглэсэн хөнгөн үйлдвэрийн төв,
Алтанбулаг, Цагааннуурын эдийн засгийн тусгай бүсүүдийг хойд чиглэлийн худалдаа, логистикийн гол зангилаа болгон хөгжүүлнэ.



Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
Гадаад харилцаа, хамтын ажиллагаа, мэдээллийн технологийн хэлтэс
Хэвлэл мэдээлэл,олон нийттэй харилцах мэргэжилтэн М.Ариунзаяа
Хаяг, утасны дугаар:
“Алтанбулаг" чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба / Засгийн газрын 11-р байр 11 давхар, ЧД, Улаанбаатар/ +97651261430








