“Алтанбулаг” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба нь Гаалийн байгууллагын теле хяналтын “GENETIC” системд холбуулах ажлыг эрчимжүүлэх үүднээс ГЕГ-ын холбогдох албаны хүмүүстэй уулзалтыг зохион байгуулж, чөлөөт бүсэд гаалийн нэгдсэн систем нэвтрүүлэх тухайд нэгдсэн ойлголтод хүрч, мэргэшил, арга зүйн зөвлөгөө авч санал бодлоо солилцлоо.