Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг Эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй Засгийн газрын гишүүн, сайд нар өнөөдөр МҮХАҮТ-д бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа.
Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхий сайдын мэндчилгээг хүргэж, өнөөдрийн уулзалтаар Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн талаар бизнес эрхлэгчидтэй санал солилцож буйг хэллээ.
Энэ үеэр Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар хэлэхдээ: Ирэх 4 жилийн төлөвлөлт, зорилт дээр хувийн хэвшилтэйгээ ярилцаж, саналыг авч хөгжлийн бодлогод тусгаж явна. Үүний дараа хувийн хэвшилтэй хамтарсан ажлын хэсгүүдийг байгуулна. Мөн эдийн засгийн “Чөлөөт бүс”-д голлон анхаарч, Чөлөөт бүсэд шаардлагатай дэд бүтцийг төр бүрдүүлж, бизнес эрхлэгчид аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа тогтвортой байхад анхаарч ажиллана гэлээ.