2020 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр “Алтанбулаг” чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулж буй хөрөнгө оруулагч ААН-үүдтэй ээлжит уулзалтаа хийлээ.
![]()
Энэхүү уулзалтад “Алтанбулаг чөлөөт бүсийн Захирагч, Захирагчийн ажлын албаны дарга болон хэлтсийн дарга нар оролцож 2020 оны эхний хагас жилд хийгдсэн ажлын тайланг танилцууллаа. Өвлийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд:
- КТП-405 дэд өртөөнөөс ААН-үүд рүү татсан цахилгааны кабелийг шинэчлэж хүчин чадлыг нэмэгдүүлэх.
- КТП-424 дэд өртөөний анкер тулгуур ба хуурай салгуур солих.
- Түр гарцан дээр байрлуулсан Гааль, хилийн цэрэг-бүртгэлийн байруудад шинээр кабел татаж дулаан өгөх
зэрэг асуудлуудыг хэлэлцэн ААН-үүдийн өөрийн хөрөнгө оруулалтаар шийдэж хамтран ажиллахаар боллоо.
![]()








