“Алтанбулаг” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба нь Монгол Улсаас ОХУ-ын Красноярскийн хязгаарт суух Өргөмжит консул, соёлын элч мөн Монгол-Оросын худалдааны танхимын ерөнхийлөгч Е.А.Кузьмин болон холбогдох албаны хүмүүстэй уулзалт зохион байгууллаа.
Уг уулзалтаар “Алтанбулаг” чөлөөт бүсийн өнөөгийн байдал, Сибирийн хязгаарын бизнес эрхлэгч нартай холбоогоо өргөжүүлэх, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах тухайд санал бодлоо солилцлоо.