“Алтанбулаг” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба нь өвлийн бэлтгэл ажилд шуурхайлан нэн тэргүүнд цахилгааны хэвийн үйл ажиллагааг хангах үүднээс тэжээлийн кабелийг шинэчлэх асуудлыг хөрөнгө оруулагчдынхаа хамтын хүчээр шийдвэрлэлээ.
Тус чөлөөт бүсэд байнгын үйл ажиллагаа явуулж буй хөрөнгө оруулагч ААН-үүдийн хандивын хөрөнгөөрКТП- 405-аас 6.2 га зам талбайн цахилгааны тэжээлийн кабелийг солих, мөн бүсийн түр гарц руу тэжээлийн кабель шинээр татах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн.