Сэлэнгэ аймгийн онцгой комиссийн шийдвэрээр “Алтанбулаг” чөлөөт бүсийн үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоосон. Бид энэ үед Мэргэжлийн албадын төлөөллөөс гаалийн байцаагчийг байлцуулан ААН-үүдийн цахилгааныг шалгаж буцаан лацдах, зарим дэлгүүрүүдийн цахилгаан эрчим хүчийг хязгаарлаж, хүчдэл салгах ажлыг хийж галын аюулгүй ажиллагааг хангалаа.
Мөн цаашдын аюулгүй ажиллагааг хангах үүднээс зарим дэлгүүрүүдийн халаалтын усыг суллаж, хөлдөх магадлалтай барааг зөөвөрлөх зэрэг эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллаж байна.
Онц байдлын үед Захирагчийн ажлын алба нь сум орон нутгийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээс гадна хариуцлагатай эргүүл хяналтын үүргийг хуваарийн дагуу тогтмол гүйцэтгэж байна.