Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд “Алтанбулаг” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба, Сэлэнгэ аймгийн онцгой комисс, Гаалийн газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Хилийн цэргийн 0101-р анги, Алтанбулаг сумын онцгой комисс зэрэг байгууллагууд хамтран ажиллаж байна.
“Алтанбулаг” чөлөөт бүс нь халдвар хамгааллын дэглэмийг сахих чиглэлээр дараах ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна. Үүнд:
- Байнгын үйл ажиллагаа явуулж буй хөрөнгө оруулагч ААН-үүдтэй цахимаар хуралдаж , цаг үеийн асуудлыг хэлэлцэн хүн хоорондын зайг баримтлан амны хаалт, бээлийг зөв хэрэглэн халдваргүйжүүлэлт, цэвэрлэгээг тогтмол хийх зөвлөмжийг хүргүүлж, халдвар хамгааллын чиглэлээр хариуцлагын гэрээг байгууллаа.
- Ачаалал нэмэгдсэнтэй холбоотойгоор чөлөөт бүсэд ажиллах гаалийн байцаагч нарын хүн хүчийг нэмэгдүүлэх, ажлын байр өрөөг гаргаж өгч, тусгаарлалтын хашааг сунган барих зэргээр ажиллах нөхцөл боломжоор хангасан. Ажлын цагийг сунгаж, үдийн завсарлагагүйгээр ажиллаж байгаа болно.
- Тус чөлөөт бүсэд халдвар хамгааллын дэглэмийг сахиулахад эргүүл, хяналт шалгалтын үүргийг Захирагчийн ажлын албаны нийт албан хаагчдыг татан оролцуулж, хуваарь гарган ажиллаж байна.
- Олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах, хэв журмыг сахиулах ажлыг Цагдаагийн байгууллагатай хамтран гүйцэтгэж байна.
- Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн дагуу барааны талаар үнэн зөв, бодит мэдээллээр хэрэглэгчийг хангах зорилгоор барааны үнийг ил тод байршуулах талаар ААН, байгууллагуудад байнга чиглэл өгч ажиллаж байна.
- Чөлөөт бүс дэх бараа бүтээгдэхүүний татан авалт, барааны үнийн хэлбэлзэлийг зохицуулах үүднээс Чөлөөт бүс дэх бараа бүтээгдэхүүний үнийг Улаанбаатарт худалдаалагдаж буй үнэтэй харьцуулсан судалгааг хийж, ААН-үүдэд танилцуулсан.
“АЛТАНБУЛАГ” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА