МЕНЕЖМЕНТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧИЙГ СОНГОН
ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
Огноо : 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдөр
Чөлөөт бүсийн тухай хууль, "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг үндэслэн “Алтанбулаг” чөлөөт бүсийн үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, хувийн хэвшлийн менежментийн үр ашиг, туршлагыг нэвтрүүлэх зорилгоор менежментийн гэрээний үндсэн дээр дараах чиглэлүүдээр хамтран ажиллах битүүмжилсэн төслийн санал ирүүлэхийг урьж байна.
Багц 1. Дэд бүтцийн ашиглалт, аж ахуйн үйл ажиллагааны менежмент
Багц 2. Тээвэр-логистикийг хөгжүүлэх менежмент
Багц 3. Хөрөнгө оруулалт татах, бизнес хөгжлийн менежмент
Багц 4. Маркетинг, сурталчилгааны менежмент
Сонгон шалгаруулалтын баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр багц тус бүрийг нь 100 000 /нэг зуун мянган/ төгрөгийг Алтанбулаг чөлөөт бүсийн Төрийн сан банкны 100 900 009 015 тоот дансанд тушааж худалдан авч болно.
Төслийн саналыг 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 11 цаг 30 минутад нээнэ.
Төсөл хэрэгжүүлэхийг сонирхож буй этгээд нь Монгол улсад бүртгэлтэй хуулийн этгээдийн эрхтэй байна. /Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, эсвэл дотоодын аж ахуйн нэгжтэй түншлэлийн гэрээтэй байж болно/
Сонирхож буй этгээд сонгон шалгаруулалтын баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо
Самбуугийн гудамж, Засгийн газрын11 дүгээр байр
Алтанбулаг чөлөөтбүсийн захирагчийн ажлын алба
Утас: 51 261430 /ажлын цагаар/
Дэлгэрэнгүй мэдээлэл авах
Гэрээ эрх зүй, хүний нөөцийн хэлтэс, Хүний нөөц хариуцсан ахлах мэргэжилтэн Ч.Отгонцэцэг
Хаяг, утасны дугаар:
“Алтанбулаг" чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба / Засгийн газрын 11-р байр 11 давхар, ЧД, Улаанбаатар/ +97651261430








