АВТО ЗАМ
Хүзүүвчний хэсгийн сайжруулсан замыг хатуу хучилттай болгох. 28 м өргөнтэй 890 метр зам барих /ОХУ-тай холбогдох гарцын асуудал шийдэгдэнэ/.
Бүсийн доторх авто замын сүлжээг шинээр байгуулах. Бүсийн хэмжээнд нийт 34 орчим км зам тавигдах бөгөөд үүнээс эхний ээлжид 13,8 км гол замыг барих шаардлагатай байна. Зам тээврийн сүлжээ нь орон зайн гол зүйл учраас газрын гадаргын налуу, үйлчилгээний зохистой хүрээ, нэвтрэн өнгөрөх чадавх, аюул осолгүй зорчих зэрэг асуудлуудыг шийдвэрлэнэ. “Алтанбулаг” ХЧБ нь хотын зэрэглэлтэй байхаар төлөвлөгдсөн бөгөөд хот сууринд тавигдах шаардлагын дагуу авто замын борооны ус зайлуулах шугамыг барьж байгуулснаар барьсан авто замын эдэлгээг уртасгах асуудлыг шийдвэрлэнэ.
ЭРЧИМ ХҮЧ
Бүсийн болон сумын доторх цахилгаан хангамжийг шинээр байгуулах эхлэл тавигдана. Бүсийн болон Алтанбулаг сумын өсөн нэмэгдэх Эрчим хүчний хэрэглээг хангах, орчин үеийн техник технологийн дагуу эрчим хүчний найдвартай цогц шийдлийг хангахуйц хэлхээг бий болгоно. Техникийн нөхцөл авах шаардлагатай. Бүсийн доторх цахилгаан хангамжийг шинээр байгуулах. 35/10кВ-ын дэд өртөөний хүчин чадлыг 35/10 кВ-ын хүчдэлтэй 2х4000 кВа чадалтай, төлөвлөлтийн хугацаанд 2х6300 кВа чадалтай болгон өргөтгөнө.
УСАН ХАНГАМЖ
“Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийг цэвэр усаар хангах зориулалттай “Буур”-ын голын хөндийн гүний худгийн ажил “Комфорт Импекс” ХХК “Престиж” ХХК –ний гүйцэтгэлээр дуусах шатандаа явж байна.
ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТѲВ
Бүсийн үйл ажиллагаанд хэрэглэгчдийн шаардлагыг хангасан, орчин үеийн стандартад нийцсэн худалдааны төвийн барилга байгууламжийг барж. Худалдаа үйлчилгээний салбарууд шинээр байгуулах эхлэл тавигдаж байна.
ТѲЛѲВЛѲГДѲЖ БУЙ ХУДАЛДААНЫ ЦОГЦОЛБОР
ТѲЛѲВЛѲГДѲЖ БУЙ ЗОЧИД БУУДАЛ